




МэдээМэдээ
“Соёлын Боловсрол – Нэг Монгол” Нээлттэй Өдөрлөг
2026 оны 6-р сарын 12
Чойжин ламын сүм музей нь Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдэд нэгдсэн үйлчилгээ хүргэх зорилготой “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөгт оролцож байна.
Өдөрлөгт байгууллагын үндсэн үйл ажиллагаа, 2026 онд хэрэгжүүлэх “Соёлын боловсролын хөтөлбөр”-ийг танилцуулахын зэрэгцээ “Цам”, “Хайрцаг дахь музей”, VR танилцуулгыг олон нийтэд дэлгэн толилуулж байна.
Эрхэм хүндэт та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.
