Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей

Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын стандарт орчинтой, дижитал, амьд өв хосолсон Монголын шашин соёлын өвийн төв цогцолбор болон хөгжиж, монгол өв соёлыг дэлхийд түүчээлнэ.

Эрхэм зорилго

Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт өвийг дэлхийд таниулан сурталчилж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад оршино.

Үндсэн чиг үүрэг

Чойжин ламын сүм музей нь нийгмийн хөгжлийн түүхийг баримтжуулах, хамгаалах, иргэдийг хөгжүүлэх, тэдний боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Соёлын яамны харъяа, төрийн үйлчилгээний байгууллага юм.

1.    Соёлын өв, үнэт зүйлийг бүртгэх

2.    Мэдээллийн сан бүрдүүлэх

3.    Соёлын өвийг хадгалж, хамгаалах, сэргээн засварлах

4.    Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, хэвлэн нийтлэх

5.    Олон нийт, гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулах

6.    Үзүүлэн, үзмэр дэглэж гадаад, дотоод үзэсгэлэнд оролцох

7.    Хүүхэд, залуучуудад соёлын боловсрол олгох

8.    Үндэсний үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх

Тэргүүлэх чиглэл

Музей нь тэргүүлэх чиглэл, үзэл баримтлалын хүрээнд соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, олж авах, хадгалан хамгаалах, үзмэрийг бүртгэх, баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, үзүүллэг дэглэх, үйлчлэх, гадаад, дотоодод үзэсгэлэн, боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх, дотоод, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

Стратеги зорилт

·         Түүх, шашин, соёлын өвийг орчин үеийн стандартын дагуу хадгалж хамгаалах;

·         Нийт сан хөмрөгийн үзмэр, эд өлгийн зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, судалгааны эргэлтэд оруулах;

·         Түүх, соёлын үнэт, хосгүй зэрэглэлтэй, үндэсний түүх, шашин, соёлын ондоошлыг өөртөө агуулсан үзмэр, эд өлгийн зүйлийг дэлхий нийтэд сурталчлан таниулах;

·         Үндэсний болон дэлхийн үнэт бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах;

·         Музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах;

·         Үзмэр, үйлчилгээний орчин, материаллаг баазыг бэхжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх;

·         Хүний нөөцийг тогтвортой хөгжүүлж, мэргэжил, мэргэшлийн чадавхыг нэмэгдүүлэх;

·         Маркетинг, брэндийн бодлогыг хөгжүүлж, музейн нэр хүндийг өргөх;

·         Гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх;

·         Удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, инновац нэвтрүүлэн тогтвортой хөгжлийг хангах.Тэргүүлэх чиглэл:

Дэлгэрэнгүй мэдээлэл авар эх сурвалж:

Чойжин ламын сүм музей

Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга Э.Баярзул

Цахим шуудан: templemuseum8@gmail.com

Холбоо барих утас: +976-11324788