Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей

Хөгжлийн стратеги

Зорилт 1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

Стратеги 1.1. Удирдлагын бүтэц, менежментийг боловсронгуй болгох

-          Удирдлагын тогтолцоог олон улсын туршлагад нийцүүлэх

-          Дотоод зохион байгуулалтын журам, дүрмийг шинэчлэх

Стратеги 1.2. Байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

-          Стратегийн төлөвлөгөөг тогтмол үнэлж, шинэчлэх

-          Үр дүнг хэмжих KPI тогтолцоог бий болгох

Зорилт 2. Материаллаг бааз, үйлчилгээний орчныг сайжруулах

Стратеги 2.1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилгыг бүрэн сэргээн засварлуулах, хадгалалт хамгаалалтын тогтмолжуулах;

-          Дурсгалт барилгыг олон улсын стандартад нийцүүлэн сэргээн засварлуулах

-          Дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг тогтмолжуулах

-          Үзвэрийн танхимын орчин нөхцөлийг шинэчлэх

Стратеги 2.2. Ажил, үйлчилгээний орчныг сайжруулах

-          Зочдын үйлчилгээний орон зайг өргөтгөх

-          Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах

Зорилт 3. Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх

Стратеги 3.1. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;

-          Ажилтнуудад мэргэжлийн сургалт тогтмол явуулах

-          Гадаад, дотоод сургалт, дадлага зохион байгуулах

Стратеги 3.2. Урамшууллын тогтолцоог сайжруулах

-          Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ хийх

-          Урамшууллын шинэ механизм нэвтрүүлэх

Зорилт 4. Үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

Стратеги 4.1. ISO9001 стандарт нэвтрүүлэх

-          Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх

-          Үйлчилгээний стандартын дагуу тогтмол үнэлгээ хийх

Стратеги 4.2. Хадгалалт хамгаалалтыг шинэ шатанд гаргах

-          Нийт сан хөмрөгийн нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлэх

-          Хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын орчин үеийн арга ашиглах

Стратеги 4.3. Судалгааг эрчимжүүлэх

-          Үзмэр, эд өлгийн зүйлд холбогдох шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх

-          Судалгааны үр дүнг эргэлтэд оруулах (ном, өгүүлэл, каталог)

Стратеги 4.4. Маркетингийг идэвхжүүлэх

-          Гадаад, дотоод сурталчилгааг өргөжүүлэх

-          Брэндийн стратеги боловсруулах

Зорилт 5. Шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг нэвтрүүлэх

Стратеги 5.1. Дижитал шилжилт хийх

-          Нийт сан хөмрөгийн үзмэр, эд өлгийн зүйлийг дижитал хэлбэрт бүрэн оруулах

-          Виртуал үзэсгэлэн, онлайн үйлчилгээ хөгжүүлэх

Стратеги 5.2. Инновацыг бүх шатанд хэрэгжүүлэх

-       Судалгаа, хадгалалт, үзүүллэг, хэрэглэгчийн үйлчилгээнд шинэ технологи ашиглах

-       Инновацын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Чойжин ламын сүм музей

Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга Э.Баярзул

Цахим шуудан: templemuseum8@gmail.com

Холбоо барих дугаар: +976-11324788