Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей

Захирлын мэндчилгээ

Чойжин ламын сүм музейн цахим хуудсанд зочилж буй эрхэм та бүхэнд талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, иргэд, жуулчид, олон нийт, хүүхэд, залуучууд, үзэгч түмэндээ Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв, зүрхэн хэсэгт байрлах Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгалт цогцолбор болох ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ-н хамт олны чин сэтгэлийн талархал, мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Бид соёлын өв, үнэт зүйлийг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, сэргээн засварлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, олон нийт, гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулах, үзүүлэн, үзмэр дэглэж гадаад, дотоод үзэсгэлэнд оролцох, хүүхэд, залуучуудад соёлын боловсрол олгох өргөн чиглэлд үйл ажиллагаагаа явуулахаас гадна, онцгойлон үндэсний үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхааран ажиллаж байна.

Олон улсад төдийгүй дэлхий дахинаа музейн орчин аялал жуулчлал, амар амгалангийн орон зай болон хөгжиж буй энэ үед манай хамт олон үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын стандарт орчин бүхий дижитал, амьд өв хосолсон Монголын шашин соёлын өвийн төв болон өргөжих зорилтын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Бидний өнөөдрийг хүртэлх замнал, ирээдүйн зорилго тэмүүлэлд хүч өгч, хөгжүүлэн дэмжигч бүхий л талуудад талархал илэрхийлье.

Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байхын ерөөл өнө мөнхөд орших болтугай.

Хүндэтгэсэн Захирал Д.Мөнхчулуун

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Чойжин ламын сүм музей

Захиргаа, аж ахуйн албаны дарга Э.Баярзул

Цахим хаяг:  Templemuseum2@gmail.com

Холбоо барих утас: +976-11324788, +976-70103232