Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей

Бидний тухай

Музей нь Чойжин лам Лувсанхайдав (Гүжир хамба, Нийслэл хүрээний голын чойжин сахиусны гүдэнбэ, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт) болон XVII-XIX зууны Монголын түүх, шашин, соёлд холбогдох эд өлгийн зүйлийг бүртгэх, хадгалан хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага билээ. Захиргаа аж ахуй, эрдэм шинжилгээ, сан хөмрөг гэсэн хоёр алба 20 ажилтантай.

Монголын түүх, шашин, соёл, урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм музей” нь өдгөө олон нийтэд зургаан мянга гаруй хосгүй үнэт өвийг үзүүлэгийн танхим, эрдэм шинжилгээний бүтээлүүд, хурал, хэлэлцүүлэг, сэдэвчилсэн болон уламжлалт үзэсгэлэнгүүд, музейн боловсролын хөтөлбөр, цахим контент болон бусад арга хэмжээгээр дамжуулан сурталчлан таниулах, судлан шинжлэх хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй явуулсаар байна.