
МэдээМэдээ
Choijin Kids Festival
2026 оны 6-р сарын 12
"ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ" музейн зуны улирлын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "БҮТЭЭЛЧ ХҮҮХДҮҮД" өдөрлөгийг 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна.
Өдөрлөгт "Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор", "Дон Боско Монгол", "Бадамлянхуа" хүүхдийн асрамж халамжийн төв, "Цөлийн сарнай сан" ТТБ -ын 200 хүүхэд, багш нарын хамт оролцож, Соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Амина, Улсын хүүхэд залуучуудын театрын залуу уран бүтээлчид болон хөтлөгч алиалагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэхийн зэрэгцээ музейн тайлбарт үйлчилгээ, урлагийн боловсролын хөтөлбөр, "Хөгт хүн" уламжлалт хөгжимт бясалгалд хамрагдаж, өртөөчилсөн олон сонирхолтой тоглоом тоглон нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх юм.
Өдөрлөгийг дэмжин хамтран ажилласан дараах байгууллага, уран бүтээлч, иргэддээ талархал илэрхийлье.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Л.Хосбаяр
Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Бямбасайхан
Веранда ресторан
АПУ Дэйри ХХК
Азура консалтинг ХХК
Charming beauty salon
Шүхэртэй хүү интертаймент
Ган үзэг бичиг хэргийн дэлгүүр
Улсын хүүхэд залуучуудын театр
Соёлын тэргүүний ажилтан Дуучин Т.Амина
Иргэн П.Нандинцэцэг
Иргэн П.Халиунцэцэг
