Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
Ядамын сүм

Ядамын сүм

Ядам сүмийг Гол сүмийн хойно бусад гурван сүмээс хэрмэн ханаар тусгаарлан барьсан байдаг. Энэхүү сүм нь чойжин лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн болсонядам бурхдын орон, бясалгал нинбаны гол өргөө ньбайжээ. Ядам бурхан нь хүний сэтгэлийн тангарагаар холбогдсон бясалгалынбурхан хэмээх утгатай. Чойжин лам Лувсанхайдавын ядам бурхад нь ихэвчлэн догшин, эцэг эх бурхад ороолдсон дүртэй байдаг. Ядам сүмийн хойморт Лувсанхайдав хутагтын эрт урьдын нэгэн дүр болох Энэтхэгийн наян дөрвөн шидэтний нэг Дүвчин Нагбужодбагийн (са: Махасиддха Ханаба, Ганхаба, Кришначаръяа - "Хар багш", "Хар арьст шидтэн" гэсэн утгатай)алт шармал дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байна. Сүмийн зүүн, баруун талаар Дэмчиггарав, Дүйнхор, Дэмчог, Махамаяа, Янсан-Ядам, Жамсран, Ламид Дара Эх зэрэг уран нарийн хийцтэй бүтээлүүдийг залжээ. Floor 1

Бусад танхим

8 танхим
Махаранз сүм

Махаранз сүм

Махаранз сүмийн хаалганы хоёр талд хос хосоороо байрласан дөрвөн сүрлэг “хамгаалагч хаадыг” Их хүрээний лам уран Шойв, Аюуш, Ваанчиг нар цаасан шуумал, уран баримлын аргаар бүтээжээ. Аливаа сүм хийдийн дуганы үүдэнд сүртэй догшин дүртэй дөрвөн махаранзыг байрлуулж тахиж ирсэн уламжлалтай. Махаранзын гарал үүслийн тухай домгоос дурдвал: Энэ галавын өмнө, Одсүрэн бурханы үед Үгдан, Үгчин гэдэг хоёр лус, Данян, Дачун гэдэг хоёр Хангарьдтай хоорондоо дайсагналцаж, бие биедээ үргэлж зовлон учруулж, хорлодог байсан тул Үгдан, Үгчин гэдэг хоёр лус нь гурван эрдэнэд залбирал тавьсаны хүчээр амар амгалан орших болжээ. Гайхсан гарьдууд лусаас асуухад учир явдлыг тэд өгүүлэв. Энэ бүхнийг ухаарсан хоёр гарьд мөн гурван эрдэнэд залбиран, эв найртай амьдрах болж, хамтдаа замбуутивийн хүн амьтдад туслах ерөөл тавьцгаасан байна. Хожим энэ галавын үед Үгдан, Үгчин хоёр нь Юлхорсүрэн, Пагжийбуу нар Данян, Дачун хоёр нь Жамийсан, Намсрай болон хувирч шашинд муу зүйл орохоос сахин хамгаалах их ерөөл тангараг өргөсөн домогтой. Эдгээр нь Буддын шашны сургаал ёсоор Сүмбэр уулын дөрвөн зүгт орших бөгөөд дөрвөн талаас нь хамгаалагч хаад юм.

Гол сүм

Гол сүм

Энэхүү сүм нь Төрийн чойжин Лувсанхайдавын шашны номын үйлийн гол орон байжээ. Энэ сүм бол бурхдын уран нарийн хийцтэй дэлгэмэл зураг, зээгт наамал, цамын баг өмсгөлүүд, бурхны орон, халуун хүйтэн тамын зураг, шашны хөгжмийн зэмсэг зэрэг монголын шашин соёл, урлагийн олон зүйл хосгүй нандин өвийн үзэсгэлэн мөн. Сүмийн хойморт XYIII зууны үеийн бүтээл Бурхан Багшийн алт шармал дүрийг хоёр шавийн хамт залсан байна. Бурхан багшийн баруун талын өндөр сэнтийд чойжин лам Лувсанхайдав хутагтын шуумал дүр, зүүн талд Хамба Номун хан Балданчоймболын занданшуулсан дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байдаг. 1916 онд VIII Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр Чойжин ламын сүмд цам харайж байсан тухай архивын баримт бий. Өдгөө үүний баталгаа болсон Хүрээ, Манзушир, Чойр хийцийн олон цамын баггол сүмийн баруун, зүүн ханын дагуух шилэн хоргонд дэлгээстэй байдаг юм. Тэдгээрийн дотроос Жамсран, Гомбо бурхадын цамын иж бүрэн өмсгөл, догшид, сахиусуудын цамын багууд нь чамин тансаг ур хийцээрээ үзэгч үйлчлүүлэгчдийн сонирхолыг их татдаг билээ. Мөн энд ур хийцээрээ дэлхийд өндрөөр үнэлэгддэг Монгол Улсын хосгүй үнэт өв Жамсран бурханы шүрэн баг бүхий иж бүрэн өмсгөл хүндэтгэлтэйгээр залаастай байдгийг дурьдахгүй байхын аргагүй.

Занхан сүм

Занхан сүм

Занхан сүмийн нэрийг төвөд хэлнээс хөрвүүлбэл “Догшдын орон” гэсэн утгатай. Энэ сүмд төрийн сахиусны гүдэн лам Лувсанхайдав хутагт шашны сахиусаа буулгадаг байжээ. Тиймээс VIII Богд Жавзандамба хутагт болон ихэс дээдэс, язгууртнууд орох эрхтэй байв. Чойжин лам Лувсанхайдавын “Занхан сүм” нь бүхэлдээ шашны “Чойжин буух” зан үйлийн онцлог, догшин сахиусуудын сүр хүчийг илтгэхэд чиглэгдсэн өвөрмөц зохиомжтой юм. Сүмийн хойморт Монголын бусад бүх сүм хийдийн нэг адилаар шашин, төрийн тэргүүн YIII Богд Жавзандамба хутагтын сүр хүчийг илтгэсэн найман арслан, есөн луугаар чимэглэсэн сэнтийг залсан байна. Сүмийн баруун хойморт шарын шашныг үндэслэгч Богд Зонхава, улааны шашны ёсыг үндэслэгч олон хүчирхэг төрөлхийтөнүүдийн ам тангарагийг авч номыг тэтгэгч сахиус болгосон Ловон Бадамжунай нарын алт шармал болон шуумал дүрүүд, зүүн хойморт буддын шашны ядам Жигжид бурхны цэс хөөмөл дүр, гүдэнбэ Лувсанхайдав хутагтын биедээ буулгадаг асан сахиусны дүрүүдийг хүрээлүүлэн оршоосон нь нэн сүрлэг дүр төрх, өнгө үзэмжийг бүрэлдүүлдэг юм.

Зуу сүм

Зуу сүм

Зуу гэдэг нь эрхэм дээд гэсэн утгатай “Жову” гэдэг төвөд үгнээс гаралтай ажээ. Богд Зонхава (1357-1419) бээр Төвөдийн Лхас хотын алдарт Жохан (Жову бурханы өргөө) сүмийн ШагжамуниБурханд эрдэнийн титэм өргөж, жил болгон “Их Ерөөл” хэмээх шашин номын хуримыг хийдэг уламжлалыгтогтоожээ. Үүнээс үндэслэн бурхны шашинт орнуудын томоохон сүм хийдийн дэргэд Бурхан багшид зориулан “Зуу сүм”-ийг барих болсон байна. Чойжин ламын сүм музейн Зуу сүмийн бүхий л үзмэрүүд цаасан шуумалын аргаар бүтээгдсэн байдаг. Сүмийн хойморт гурван цагийн Бурхдын дүр болох урьд галавынбурхан Гашиб (са: Касяпа, тө: Одсүрэн), манай галавын бурхан Шагжамуни, ирээдүй цагт залрах Майдар бурхныг хоёр шавийн хамт цаасан шуумлын аргаар бүтээн залжээ. Мөн сүмийн ханаар орчлонгийн амьдралаас уйсаж аглагт шүтэн дээдийн номын дияан бясалгалыг үйлдэгч архадуудын дүрийг өвөрмөц зохиомжтойгоор бүтээсэн байна. Floor 1setsetgse

Өндөр гэгээний сүм

Өндөр гэгээний сүм

Хотол чуулган тус амгалангийн сүм нь монгол гэр адил дугуйрсан найман ханатай, адар нь огторгуй хэлбэрт, хана нь тал нутаг, хурмаст тэнгэр, газар лусын орныг санагдуулам өвөрмөц тансаг хийц загвартай бөгөөд Гол сүмийн зүүн талд оршино.Уг сүмд Манжийн эзэн хаанаас “Хотол чуулган тус амгалангийн сүм” хэмээн нэр соёрхсонболовч “Өндөр сүм”, “Өндөр Гэгээний сүм”, “Өргөлийн сүм” хэмээн олноо хүндлэгдэн иржээ. Сүмийг ийнхүү Өндөр гэгээний алдраар нэрлэх болсон нь түүний урласан хосгүй нандин бүтээлүүд тус сүмд хадгалагдан байгаатай холбоотой юм. Тус сүмд Өндөр гэгээн Занабазарын мутрын ураар амилсан дахин давтагдашгүй, хосгүй үнэт хүрэл цутгамал, алт шармал бурхад болон түүний сургууль хийцийн гайхамшигт ур хийцтэй сонгодог бүтээлүүд үзэгч олны харааг булааж, сэтгэлийг баясган заларч байна. Floor 1

Хүндэтгэлийнхаалга

Хүндэтгэлийнхаалга

Махранзын сүмийн хойд талд “Шулмасын өмгийг дарагч хүндэтгэлийн үүд” асарлана. Хүндэтгэл ёслолын үйлэнд зориулж хөх тоосгоор өрж, оройд нь алт шармал номын хүрд болон эр, эм гөрөөсний дүрийг нарын гэрэлд гялбалзуулан залсан гэх тэргүүтэн зүйл зүйлийн гайхамшигт бэлгэдэл, содон зургаар чимэглэсэн энэ нь“Элдэв муу ёр, ад зэтгэрийн түйтгэрийг хаах, төгсөшгүй жаргаланг нээх” бэлгэдэлтэй юм.Төрийн чухал хэрэг болонёслолын үеэргол хаалгаар ньБогд хаан болон Монголын язгууртан дээдэс, зүүнээр лам хувраг, баруунаар энгийн мөргөлчид орох ёс заншилтай байжээ. Хаалганы гол хэсэгт найман тахилаар чимэглэсэн илтгэл самбарт,хөх номин дэвсгэр дээр соёмбо, төвөд, монголүсгээралтданбичсэн нэр нь“Хар зүгийн шулмасын аймгийн өмгийг дарагч их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн их орд харш”гэсэн утгатай юм. Floor 1

Ямпай хаалга

Ямпай хаалга

Чойжин ламын сүм музейн хамгийн урд хэсэг дэх хөх саарал өнгөтэй “Халх хаалга” сонин содон бэлгэдэл, чимэглэл тэргүүтнээрээ олны харааг эрхгүй булаана. Энэхүү хаалга нь долоон метр өндөр, арван зургаан метр урттай. Ийм халх хаалга эдүгээ Монголд гурав бий.Гэхдээ манай музейн халх хаалга нь чимэглэлийн урлаг ба өнгө үзэмжээрээ бусдаас машид ялгарахуйц өвөрмөц онцлог бүхий байдаг юм. XVIII-XX зууны эхэнд зөвхөн бүхэл Дайчин гүрнийхэмжээнд онцгой чухал бөгөөд эзэн хааны соёрхол ивээлийг хүртсэн ордон, сүм хийдүүдийн өмнө зэрэг дэв, эрх ямбын илэрхийлэл болгон энэхүү хаалгыг сүндэрлүүлдэг байжээ. Чойжин ламын сүм музейн халх хаалганы урд талын гол хавтсанд гарьд шувууг хоёр арслангийн хамт, баруун, зүүн хавтсанд дорно дахины соёлд түгээмэл "Үхэшгүй мөнх найман сахиус"-ыг дүрсэлжээ. Хойд талын хавтсанд хурмаст тэнгэрийн эзэн дөрвөн хумст таван луу, амьтай бүхэн өвчин зовлонгүй, баяр баясгалантай урт удаан наслахыг бэлгэддэг урт наст зургааг ингэмэл аргаар бүтээсэн байдаг. Халх хаалгыг өлзийт найман тахил, бадам цэцгийн гоёмсог хээгээр хүрээлэн чимэглэжээ. Халх хаалга нь зүг, зовхисын элдэв аюул, саад тотгор, муу хорлол бүхнээс хамгаалах утга бэлгэдэлтэй. Floor 1