Бурхан буудай уул Говь Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших өвөрмөц үзэсгэлэнт тогтоц уул юм.
Эртнээс сүсэглэн шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор мянга есөн зуун ерэн зургаан оны улсын их хурлын дөчин гурав дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.
Бурхан буудай уулын ноён оргил нь гурван мянга долоон зуун жаран таван метр өндөр, мөнх цастай.
Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй.
Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг.