Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Гурван нуурын амралтаас хойш ойрхон байх нарсан ойд д.
.
есөн зуу орчим метр өндөрт орших жижиг толгой, нэгэн болдог дов, гүвээг Дэлүүн болдог гэх бөгөөд Эзэн Чингисийн төрсөн нутаг мөн гэж үздэг.
Монголын түүх судлалд Тэмүжиний төрсөн газрыг тодруулан тогтоох ажил хүндтэй байр эзэлсээр иржээ.
Монголын нууц товчоо болон бусад сударт Чингис хааны төрсөн нутгийг 'Ононы дэлүүн болдог' гэж тэмдэгэлсээр иржээ.
Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъян гуай мянга есөн зуун хорин найман онд 'Ононы Дэлүүн болдог' сурвалжлан Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд байна гэсэн санааг анх гаргасан байна.
Тэрээр 'зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн' хэмээн үзжээ.
Мөн 'Хан Хэнтий уулын баруун өмнө зүг, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа.
Түүний зүүн өмнө зүгт Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс Хэрлэн рүү орсон нэгэн их замыг Болдагийн ам хэмээдэг, тэр Дэлүүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн нутгийнхан ярьж байна' хэмээжээ.