Сагсай сум

Баян-Өлгий, Сагсай

38 хэлээр сонсох, унших боломжтой

0:000:00

Баян-Өлгий аймгийн Сагсай сум нь мянга есөн зуун тавин есөн онд байгуулагдсан, хуучнаар Ховдын хязгаарын Шеруши хошуу, одоогийн Улаанхус сумын Ялалт нэгдлээс тусгаарлагдсан.

Ямаат, Холагаш, Аххорым, Хаг, Хүй Уужим, Дунд уул гэсэн долоон багийн мянга нэг зуун гучин таван өрхөд дөрвөн мянга зургаан зуун далан хүн амьдардаг.

Хүн амын тоогоор аймгийн арван гурван сумаас долоо дугаарт газар нутгийн хэмжээгээр гурван зуун арван гурван мянга есөн зуун ерэн есөн га талбай бүхий долоо дугаарт ордог.

.

Ихэвчлэн Уах, Керей, Найман, Шеруши овгийн Казак угсааны хүмүүс амьдрах бөгөөд мөн урианхай яст монголчууд амьдардаг.

Баян-Өлгий аймгийн баруун хэсэгт байдаг бөгөөд аймгийн төвөөс хорин долоон километр, нийслэл Улаанбаатар хотоос мянга зургаан зуун жаран найман километр зайд оршдог.

Өлгий хот, Бугат, Улаанхус, Цэнгэл, Буянт, Алтай сум болон Бүгд Найрамдах Хятад Улстай хил залгадаг.

Далайн түвшнээс дээш мянга долоон зуун тавин метр өргөгдсөн.

Физик газарзүйн хувьд Монгол Алтайн уулсын мужид багтдаг.

Газар хөдлөлтийн эрчим долоон балл хүртэл Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий Ховд, Сагсай, Түргэн, Ямаат, Хар чулуут, Сонгинот зэрэг том голуудтай, мөн Хар нуур, Даяннуур болон Ямаат, Сонгинот зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг ба аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой.

Байршуулсан
Баталгаажсан эх сурвалж

Ойр цэгүүд