Өглөгчийн хэрэм

Хэнтий, Батширээт
Google map

38 хэлээр сонсох, унших боломжтой

0:000:00

Батширээт сумын төвөөс баруун урагш дөчин таван километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс наймаас арван километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд байдаг.

Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг.

Ханын өндөр хоёр аравны таваас гурван метр, зузаан нь хоёр аравны таван метр.

Ойролцоогоор гурван километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан болов уу гэхээр оромтой.

Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд байдаг.

Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй болжээ.

Өглөгчийн хэрэмд байшин барилга байсан шинж байхгүй бөгөөд дотор талын хэрмэнд тулган хийсэн шороон дэвсэг нь арван хоёроос арван дөрөв дүгээр зууны үеийн нум сумчдын зогсох тавцан байсан болов уу гэж үздэг.

Байршуулсан
Баталгаажсан эх сурвалж

Ойр цэгүүд