КАЗАХ ҮНДЭСНИЙ ХООЛ "БЕСБАРМАК"

Баян-Өлгий, Өлгий

38 хэлээр сонсох, унших боломжтой

0:000:00

Казахын ард түмэн хүндтэй зочноо "Бесбармак" нэртэй махан хоолоор дайлна.

Монголоор "бес" нь тав.

бармак" нь хуруу гэсэн утгатай.

Махыг идэхдээ гараар авч иддэг тул эртнээс "Бесбармак" таван хуруу гэж нэрлэгдсэн байна.

Махны бүрэлдэхүүнд толгой, сүүж, гуяны чөмөг, дал, атгаал, сээр, нуруу, хавирга байх ёстой.

Хамгийн хүндэтгэлтэйд нь толгой, сүүж хоёр тооцогдоно.

Ирсэн зочны тавагт энэ хоёрын аль нэгэн заавал байх ёстой.

Хэрвээ байхгүй бол хүндэтгэл үзүүлээгүй тооцогдоно.

Бесбармакийн махыг зөөлөн гал дээр хоёроос гурван цаг буцалгаж, зөөлөртөл чанаж, сонгино, саримс, халуун ногоо, давс, лаврын навчаар дүрлэг бэлдэж амтална.

Төмс, лууван зэрэг ногоогоо махыг буулгахаас цагийн өмнө махныхаа шөлнөөс салгаж аваад чанана.

Илдсэн гурилд жижиглэн хэрчсэн лууван, сонгино, чинжүүг шөлний тос болон бусад төрлийн амтлагч хийж ороогоод буузны тогоонд тавьж тустай жигнэнэ.

Энэ нь ороомог буюу "орама шелпек.

Хоол ширээнд тавигдсаныхаа дараа хамгийн ахмад буюу хүндтэй зочин ёс заншлын дагуу сайн сайхныг ерөөгөөд ерөөл дэвшүүлнэ.

Уг хүндэт зочин нь толгойг авч завж хэсгээс нь эхэлж зүсээд өөрөө амсан, хуйхыг нь хажуугийнхаа бүх хүмүүст хүртээн амсуулж, толгойг гэрийн эзэнд эргүүлэн барих учиртай.

Махыг идэж дууссаны дараа хүмүүст шөл аягалж барина.

Шөлөнд хүмүүсийн сонголтын дагуу арц, тараг нэмнэ.

Хоол идэхээс өмнө буюу хоолны дараа гараа заавал угааж, зориулалтын алчуураар гараа арчина.

Хоол идэхээс өмнө хэрэглэх алчуурыг "услаг" буюу "сулык, хоол идсэний дараа хэрэглэх алчуурыг "тослог" буюу "майлык" гэнэ.

Байршуулсан
Баталгаажсан эх сурвалж

Ойр цэгүүд