Хүйсийн найман нуур

Өвөрхангай, Уянга
Google map

38 хэлээр сонсох, унших боломжтой

0:000:00

Хангайн зүрхэнд нуугдсан байгалийн диваажин Хүйсийн Найман нуур хүрэхэд бэрх, харц булаам байгалийн содон тогтоцтой, монгол орныхоо үзэсгэлэнг мэдэрч, жинхэнэ нүүдэлчин ахуйн соёл, онгон дагшин байгальд саатахыг хүссэн хэн бүхний заавал очих газар юм.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос баруун зүгт зуун арван таван километр, Улаанбаатар хотоос нийтдээ таван зуун жаран таван километр аялж байж хүрэх энэхүү диваажин нь Хангайн уулсын дунд, далайн түвшнээс дээш хоёр мянга дөрвөн зуун метрийн өндөрт оршино.

Засаг захиргааны хувьд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт харьяалагдаж, баруун талаараа Бат Өлзий сумтай хил залгах бөгөөд алдарт Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэгэн чамин чимэг болж оршдог билээ.

Эрт цагт Хангайн нурууны араар орших Ханбаян галт уул дэлбэрч, түүнээс оргилон урссан халуун хайлмал бодис царцан Цагаан азарга голын урсгалыг хааснаар өнөөгийн энэхүү гайхамшигт нуурууд бүрэлдэж мөнхөрсөн түүхтэй.

Энэхүү гайхамшигт бүсэд газар доорх усны нууцлаг судлаар холбогдсон, хоорондоо таван зуун метрээс гурав аравны таван километр зайтай орших найман бие даасан нуур бий.

Ширээт, Мухар, Халиут, Бугат, Хаяа, Шандаа, Дөрөө, Хүйс хэмээх энэ найман нуур өөр өөрийн гэсэн давтагдашгүй өнгө аяс, нууцлаг гоо үзэсгэлэнг өөртөө шингээжээ.

Байршуулсан
Баталгаажсан эх сурвалж

Ойр цэгүүд