Рашаан хад

Хэнтий, Батширээт
Google map

38 хэлээр сонсох, унших боломжтой

0:000:00

Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд байрлана.

Рашаан хадны дурсгалт газрыг анхлан ХЭ Пэрлээ олж илрүүлэн судалгааны эргэлтэд оруулжээ.

Тус сууринд чулуун зэвсгийн малтлагыг анх мянга есөн зуун далан дөрвөн онд ХЭ Пэрлээ хийж улмаар МЗТСХЭ ийн анги мянга есөн зуун ная, мянга есөн зуун наян нэгэн онд бага хэмжээний туршилтын малтлага хийсэн.

хоёр мянга арван нэгээс хоёр мянга арван дөрвөн онд Монгол Солонгосын хамтарсан чулуун зэвсгийн судалгааны анги тус сууринд ажиллаж малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон.

Рашаан хадны суурин нь палеолитын дээд шатны эхнээс мезолит, неолитын үе хүртэлх олон соёлт давхарга бүхий томоохон суурин юм.

Дээд палеолитын үеэс эхлэн дундад эртний үе хүртэлх олон мянган эд өлгийн зүйл малтлагаар илэрсэн байдаг.

хоёр мянга арван нэгээс хоёр мянга арван дөрвөн онд хийсэн малтлага судалгааны дүнд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон байна.

Тухайн жилүүдэд хийсэн малтлага судалгааны дүнд долоон мянга найман зуу орчим чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олсон.

Чулуун зэвсгийн дурсгалаас гадна Рашаан хадны цохио хаднаа палеолитын үеэс дундад эртний үе хүртлэх хугацаанд холбогдох хадны зураг, тамга тэмдэг, олон хэвийн бичээс сийлээстэй байхаас гадна энгэр, ээвэр газраар булш, тахилгын байгууламж зэрэг археологийн дурсгал нэн элбэг.

Байршуулсан
Баталгаажсан эх сурвалж

Ойр цэгүүд