Хэрлэнгийн хөдөө арал

Хэнтий, Дэлгэрхаан

38 хэлээр сонсох, унших боломжтой

0:000:00

Хэнтий аймгийн нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш, Хэрлэн тооно уулнаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш мянга гурван зуун метр өндөрт орших гуч гаруй километр урт, хорь гаруй километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрэлдэг.

Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм.

Хөдөө нуур, Тосон нуур, Замагт нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуур байдаг.

Хэрлэнбаян улаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх долоон жижигхэн толгой байдаг бөгөөд энэ долоон толгойг нутгийн ардууд долоод гэж нэрэлдэг байна.

Долоодыг судлаачид 'Монголын нууц товчоо' гардаг 'Долоон болдог' гэж үздэг.

Энд 'Монголын нууц товчоо' бичиж дуусгасан учраас түүний долоон зуун тавин жилийн ойгоор мянга есөн зуун ерэн онд дөрвөн метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байна.

Энэхүү хөшөөний нүүрэн талд Чингис хааныг босоо байдалтай дүрсэлсэн байдаг бөгөөд баруун хажуу талд нь 'Монголын нууц товчоо' төгсгөл үгийг сийлсэн байдаг байна.

Байршуулсан
Баталгаажсан эх сурвалж

Ойр цэгүүд