Үйлчилгээний нөхцөл
НЭГ. Ерөнхий заалт1.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлийг цахим орчинд дизайн бүтээх, борлуулах систем болох www.grado.mn (“Градо” эсхүл “Вебсайт” гэх)-д бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд (“Хэрэглэгч”) дагаж мөрдөнө
1.2 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Вебсайт дахь “Зөвшөөрч байна” гэсэн сонголтыг сонгоно. Ийнхүү “Зөвшөөрч байна” сонголтыг хийснээр энэхүү үйчилгээний нөхцөл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Градо нь хэрэглэгчид урьдчилан мэдэгдэл, анхааруулга илгээхгүйгээр энэхүү үйлчилгээний нөхцөлд дангаар өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Хэрэглэгч Вебсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд www.grado.mn веб сайт болон тус сайтын хэрэглэгч, үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.ХОЁР. Вэб сайт түүний үйл ажиллага2.1 Вебсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн Хэрэглэгч шинэлэг загвар, бүтээлүүд худалдан авах, өөрөө бүтээхэд саадгүй байна.
2.2 Вебсайтын үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, лого, тэмдэг, дизайн, шийдэл нь Градо-ын өмч бөгөөд Градо-ын зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр эзэмших, ашиглахыг хориглоно.
2.3 Вебсайтад байршсан загвар дизайн бүр зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл тул тэдгээрийг хуулах, олшруулах, дуурайх, дамлан борлуулах болон өөр бусад байдлаар зөвшөөрөлгүй ашиглахыг хатуу хориглоно.
2.4 Веб оператор /88183988/ ажлын өдрүүдэд 09:00-20:00, амралтын өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана.
2.5. Градо нь вебсайтын шинэчлэл, үйлчилгээний сайжруулалт хийх, техник, технологи, програм хангамжийн өөрчлөлт хийх болон эдгээртэй адилтгах бусад шалтгаанаар Вебсайтын хэлбэр, загвар, агуулга, үзүүлж буй үйлчилгээ зэргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аливаа мэдэгдэл, анхааруулгагүйгээр өөрчлөх, шинэчлэх эрхтэй.
2.6. Градо нь үзүүлж буй үйчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох эрхтэй.ГУРАВ. Вебсайтын гишүүнчлэл3.1 Хэрэглэгч нь Вебсайтыг ашиглах тохиолдолд гишүүнчлэлийн мэдээллийг бөглөн Градод бүртгүүлэн нэвтрэх эрх авна. Нэг нэвтрэх эрхийг хэд хэдэн этгээд давхар ашиглахыг хориглоно.
     3.1.1 Хэрэглэгчийн мэдээллийг вэб сайтны гишүүнчлэл бүртгэж хэрэглэгчийг таних, түүнд тохирсон мэдээллийг харуулах зорилгоор ашиглана.
      3.1.2 Хэрэглэгчийн /google, facebook, бүртгэл бөглөж/ бүртгэл үүсгэсэн бүртгэлээ өөрийн хүсэлтээр вэб системээс усгуулах эрхтэй байна, үүнийн тулд 3.9 дагуу устгана.
3.2 Хэрэглэгч нь гишүүнчлэлийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй бөглөх үүрэгтэй. Гишүүнчлэлийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй бөглөөгүйгээс бүртгэл баталгаажихгүй байх, бүтээл худалдан авч болохгүй байх болон эдгээрээр хязгаарлагдахгүй бусад нөхцөл байдал үүссэнтэй холбогдон үүсэх аливаа хариуцлагыг Хэрэглэгч хариуцна.
3.3 Вэб сайтын гишүүн болсон хэрэглэгч хувийн мэдээллийн хэсэгтэй байх бөгөөд түүнд гишүүний хувийн мэдээлэл,онлайн хэтэвч, худалдан авалтын түүх зэрэг багтана.
3.4 Гишүүний төлбөр, банкны картын хувийн мэдээлэл хадгалагдахгүй.
3.5 Гишүүн худалдан авсан загвараа үйлчилгээний нөхцөлийн дагуу татаж авах ашиглах эрхтэй.
3.8 Гишүүн вэб сайтын талаар санал гомдол, хүсэлт, шүүмж зэргээ хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
3.9 Гишүүн вэб сайтад бүртгүүлсэн мэдээллээ 7777-9969 дугаарт, service@grado.mn, болон facebook чат аль нэгийг ашиглаж хүсэлт гаргаж устгуулах эрхтэй.ДӨРӨВ. Вебсайтыг ашиглах4.1 Хэрэглэгч нь Вебсайтыг өөрөө дизайн бүтээх, Контент бүтээгчдийн бүтээлийг худалдан авах зэргээр ашиглах эрхтэй.
4.2 Хэрэглэгч нь Вебсайтыг ашиглах явцдаа зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх үүрэгтэй.
4.3 Тус веб сайтад нийтлэгдсэн контент загвар тус бүр дизайнерын зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд энэ сайтаас бусад газар борлуулахыг хатуу хориглоно.ТАВ. Төлбөр тооцоо5.1 Вебсайтаар худалдаалагдаж байгаа бүтээлийн үнийг контент бүтээгч тогтоох бөгөөд веб сайтын зүгээс хяналт баталгаажуулалт хийн нийтэлсэн болно.
5.2 Хэрэглэгч нь www.grado.mn сайтад нийтлэгдсэн контентыг дараах төлбөрийн хэрэгсэл ашиглах төлөх боломжтой. Q pay Social pay Интернэт банк
5.3 Хэрэглэгч нь контент тус бүр дээр төлбөр төлөн ашиглах эсвэл 29.900₮ 59.900₮ -ийн багцаас сонгон ашиглах боломжтой. Багцийн мэдээллийн Хавсралт 1-д заасан болно.
5.4 Хэрэглэгч авсан загвараа сарын хугацаанд үнэгүй ашиглах эрхтэй.ЗУРГАА. Бусад6.1 Сайтын үйлчилгээ, загвар, худалдан авалт, төлбөрийн талаар ямар нэгэн асууж тодруулах зүйл, санал хүсэлт гарвал операторын service@grado.mn хаяг руу болон www.grado.mn фейсбүүк хуудсанд холбогдон лавлагаа авч болно. Эсвэл 7777-9969 дугаарт холбогдон мэдээлэл авч болно.
6.2 Хэрэглэгчийн зүгээс оюуны өмчийн талаар гомдол санал хүсэлт гаргасан тохиолдолд www.grado.mn сайны зүгээс Контент бүтээгчтэй холбогдож асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу эцэслэн шийдвэрлэж хэрэглэгчид хариу э-мэйл хүргэх болно.
6.3 Контент бүтээгч энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Градо нэг талын санаачилгаар Контент бүтээгчийн нэвтрэх эрхийг хасч, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
6.4. Контент бүтээгчийн байршуулсан бүтээл нь Градо-ын байр суурийг илтгэхгүй бөгөөд байршуулсан бүтээлтэй холбоотой аливаа хариуцлагаа Градо ангид байна.
6.5 Талуудын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд ийнхүү шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.