Үйлчилгээний нөхцөл
НЭГ. Ерөнхий заалт1.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлийг цахим орчинд дизайн бүтээх, борлуулах систем болох www.grado.mn (“Градо” эсхүл “Вебсайт” гэх)-д бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд (“Контент бүтээгч”) дагаж мөрдөнө.1.2 Контент бүтээгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Вебсайт дахь “Зөвшөөрч байна” гэсэн сонголтыг сонгоно. Ийнхүү “Зөвшөөрч байна” сонголтыг хийснээр энэхүү үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Градо нь Контент бүтээгчид урьдчилан мэдэгдэл, анхааруулга илгээхгүйгээр энэхүү үйлчилгээний нөхцөлд дангаар өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Контент бүтээгч Вебсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Градо болон тус сайтын хэрэглэгч, Контент бүтээгчид хамтран хяналт тавина.ХОЁР. Вэбсайт түүний үйл ажиллагаа2.1 Вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн Контент бүтээгчийн шинэлэг загвар, бүтээлүүдийг Вебсайтаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэнэ.
2.2 Вэбсайтын үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, лого, тэмдэг, дизайн, шийдэл нь Градо-ын өмч бөгөөд Градо-ын зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр эзэмших, ашиглахыг хориглоно.
2.3 Вебсайтад байршсан загвар дизайн бүр зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл тул тэдгээрийг хуулах, олшруулах, дуурайх, дамлан борлуулах болон өөр бусад байдлаар зөвшөөрөлгүй ашиглахыг хатуу хориглоно.
2.4 Вэб оператор /7777-9969/ ажлын өдрүүдэд 09:00-20:00, амралтын өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана.
2.5. Градо нь вебсайтын шинэчлэл, үйлчилгээний сайжруулалт хийх, техник, технологи, програм хангамжийн өөрчлөлт хийх болон эдгээртэй адилтгах бусад шалтгаанаар Вебсайтын хэлбэр, загвар, агуулга, үзүүлж буй үйлчилгээ зэргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аливаа мэдэгдэл, анхааруулгагүйгээр өөрчлөх, шинэчлэх эрхтэй.
2.6. Градо нь үзүүлж буй үйчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох эрхтэй.ГУРАВ. Вэбсайтын гишүүнчлэл3.1 Контент бүтээгч нь Вебсайтад өөрийн контентыг оруулах тохиолдолд гишүүнчлэлийн мэдээллийг бөглөн Градод бүртгүүлэн нэвтрэх эрх авна. Нэг нэвтрэх эрхийг хэд хэдэн этгээд давхар ашиглахыг хориглоно.
3.2 Контент бүтээгч нь гишүүнчлэлийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй бөглөх үүрэгтэй. Гишүүнчлэлийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй бөглөөгүйгээс бүртгэл баталгаажихгүй байх, төлбөр тооцооны саатал үүсэх болон эдгээрээр хязгаарлагдахгүй бусад нөхцөл байдал үүссэнтэй холбогдон үүсэх аливаа хариуцлагыг Контент бүтээгч хариуцна.
3.3 Вэб сайтын гишүүн болсон хэрэглэгч хувийн мэдээллийн хэсэгтэй байна. Үүнд:
- Гишүүний хувийн мэдээлэл
- Онлайн хэтэвч
- Контент удирдах хэсэг
- Борлуулалтын түүх
3.3 Контент бүтээгч вэб сайтад бүртгүүлсэн мэдээллээ 7777-9969 дугаарт хүсэлт гаргаж устгуулах эрхтэй.ДӨРӨВ. Градод бүтээл байршуулах, нийтлэх4.1 Вебсайтад бүртгүүлсэн Контент бүтээгч нь загвар, зураг, элемент, видео, фонт зэрэг өөрийн бүтээлийг Вэбсайтад байршуулах, нийтлэх эрхтэй.
4.2 Вебсайтад байршуулах, нийтлэх бүтээл нь агуулга болон хэлбэрийн хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм хэмжээнд харш бус, хууль бус, зүй бус зүйлд уриалсан шинжгүй, бусдыг өдөөн хатгасан, сүрдүүлсэн, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон шинжгүй, зохиогчийн эрхийн аливаа зөрчилгүй бүтээл байна.
4.3 Градо нь Контент бүтээгчийн байршуулсан, нийтэлсэн бүтээл нь эрх зүйн хэм хэмжээ, Градо-ын бодлогод харш, зохиогчийн эрхийн зөрчилтэй байгаа тохиолдолд Вебсайтаас устгах эрхтэй.
4.4 Контент бүтээгч нь Вебсайтад байршуулсан бүтээлээ устгах, өөрчлөх эрхтэй.
4.5 Контент бүтээгчийн оруулсан загвар дизайн нь нийтлэгдэж хэрэглэгчид хүрснээр зохиогчийн эрхийн зөрчлийн гомдол ирсэн тохиолдолд тус загварыг хаах ба тус загвараас олсон орлогыг www.grado.mn хэрэглэгчийн гомдол барагдуулахад зарцуулна.ТАВ. Төлбөр тооцоо5.1 Контент бүтээгчийн бүтээл дараах үнээр Вебсайтад байршина. Үүнд:
- Загвар /3,000-20,000/
- Зураг /500-10,000/
- Элемент /50-5,000/ элемент нь .SVG өргөтгөлтөй байх шаардлагатай
- Видео /3,000-10,000/
5.2 Үйлчилгээний нөхцөлийн заасан үнийн дүнд өөрчлөлт оруулах хүсэлтэй бол Контент бүтээгч service@grado.mn и-мэйл хаягаар саналаа хүргэж загвараа үнэлүүлэх боломжтой.
5.3 Контент бүтээгчийн оруулсан загварын борлуулагдсан орлогоос Контент бүтээгчид ногдох хэмжээг Хавсралт 1-ийн дагуу тодорхойлно.
5.4 Контент бүтээгчийн оруулсан элементийн борлуулагдсан орлогоос Контент бүтээгчид ногдох хэмжээг Хавсралт 2-ийн дагуу тодорхойлно.
5.5 Тус веб сайтад нийтлэгдсэн контент загвар тус бүр дизайнерын зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд энэ сайтаас бусад газар борлуулахыг хатуу хориглоно. 5.6 Контент бүтээгчийн өөрт ногдох орлогын хэмжээ нь 50,000 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд хүсэлт гарган өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой.
5.6 Дизайнер онлайн хэтэвчээ ашиглан бусад загвар, элементүүдийг худалдан авах боломжтой ба тэдгээрийг буцааж зарах боломжгүй.ЗУРГАА. Бусад6.1 Сайтын үйлчилгээ, загвар, худалдан авалт, төлбөрийн талаар ямар нэгэн асууж тодруулах зүйл, санал хүсэлт гарвал операторын service@grado.mn и-мэйл хаяг руу болонwww.grado.mn фейсбүүк хуудсанд холбогдон лавлагаа авч болно. Эсвэл 88183988 дугаарт холбогдон мэдээлэл авч болно.
6.2 Хэрэглэгчийн зүгээс оюуны өмчийн талаар гомдол санал хүсэлт гаргасан тохиолдолд www.grado.mn сайны зүгээс Контент бүтээгчтэй холбогдож асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу эцэслэн шийдвэрлэж хэрэглэгчид хариу и-мэйл хүргэх болно.
6.3 Контент бүтээгч энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Градо нэг талын санаачилгаар Контент бүтээгчийн нэвтрэх эрхийг хасч, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
6.4. Контент бүтээгчийн байршуулсан бүтээл нь Градо-ын байр суурийг илтгэхгүй бөгөөд байршуулсан бүтээлтэй холбоотой аливаа хариуцлагаа Градо ангид байна.
6.5 Талуудын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд ийнхүү шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
