Түр Үзэсгэлэнгийн Танхим - Temporary Exhibition

Түр Үзэсгэлэнгийн Танхим - Temporary Exhibition

Тус танхимд музейн төлөвлөгөөт бие даасан болон гадаад дотоодын байгууллага хувь хүмүүстэй хамтарсан түр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг. It is a hall where the museum organizes joint temporary exhibitions with foreign and domestic organizations and individuals.

Бусад танхим

14 танхим
Ертөнцийн Үүсэл Хөгжлийн Танхим-Formation And Evolution Of The Universe

Ертөнцийн Үүсэл Хөгжлийн Танхим-Formation And Evolution Of The Universe

Энэ хэсэг нь ертөнцийн үүслийн тухай их тэсрэлтийн онол, нарны аймгийн үүсэл, нар ба гарагуудын хэмжээний харьцуулалт, солир, дэлхийн дотоод бүтэц, бүрхүүл; тектоник хавтангуудын нүүдэл, галт уулын дэлбэрэлт, уул үүсэх, газар хөдлөлт, далайн ёроолын хотгор үүсэх зэрэг геологийн үйл явцыг таниулах тивүүдийг хөдөлгөх хүч; дэлхийн гадаргуугийн байнгын тасралтгүй өөрчлөлтөөр эх газрууд нүүж, хоорондоо мөргөлдөн нэгдэж супер тив үүсгэсэн, дараа нь задран олон хэсэг тивүүд болон салж, дахин нэгдэж одоогийн тивүүд бий болсон өөрчлөлтүүдийг харуулсан үзүүллэг юм. The big bang theory of the origin of the universe, the origin of the solar system, the comparison of the size of the sun and the planets, meteorites, the core structure and crust of the earth; tectonic plate movement, volcanic eruptions, mountain formation, earthquakes, oceanic trenches and other geological processes are exhibited.

Эрт Төрмөлийн Танхим - The Paleozoic Era

Эрт Төрмөлийн Танхим - The Paleozoic Era

Амьдралын үүсэл хөгжлийг Хадеан, Архей, Протерозой, Фанерозой гэж 4 том хэсэгт хувааж үздэг байна. Эрт төрмөлийн үед Архей, Протерозой, Фанерозойн үеийн Палеозойн эрин зэргийг хамруулдаг. Энэ танхимд Эрт төрмөлийн үеийн дэлхийн ерөнхий төрх байдал, Палеозойн эриний Кембри, Ордовик, Силур, Девон, Карбон, Перми зэрэг 6 галавын биогазарзүйн ерөнхий төрх байдал, Палеозойн эриний хурдасаас олддог бичил биетэн, зөөлөн биетэн, сээрнуруугүйтэн, сээрнуруутан зэрэг эртний амьтан, нүцгэн үртэн, шивэлтэн, ойм, үе иштэн зэрэг эртний ургамлын хэв дардас, үлдвэрүүдийг агуулагч чулуулгуудыг дэглэсэн. The general appearance of the Earth during the Paleozoic period, the general biogeographical appearance of the 6 periods of the Paleozoic era, and the rocks containing the imprints and remains of ancient animals and plants found in the sediments of that era are exhibited.

Дунд Төрмөлийн Танхим - The Mesozoic Era

Дунд Төрмөлийн Танхим - The Mesozoic Era

Дунд төрмөл буюу Мезозойн эрин нь 186 сая жил үргэлжилсэн ба Триас, Юра, Цэрд гэсэн гурван галавт хуваагддаг. Мезозойн эринд матар, могой, яст мэлхий хөгжиж, үлэг гүрвэлүүд ноёрхож байсан. Энэ танхимд Монгол орноос олдсон хожуу цэрдийн цаг үед хамаарагдах үлэг гүрвэлийн олдворуудыг байрлуулж, дэглэсэн. The Mesozoic era lasted 186 million years, and in this era crocodiles, snakes, and turtles developed, dinosaurs dominated, and dinosaur fossils belonging to the Late Cretaceous period are exhibited.

Дунд Төрмөлийн Танхим - The Mesozoic Era

Дунд Төрмөлийн Танхим - The Mesozoic Era

Дунд төрмөл буюу Мезозойн эрин нь ойролцоогоор 252–66 сая жилийн өмнөх хугацааг хамардаг. Энэ үед дэлхий дээр үлэг гүрвэлүүд зонхилж, олон төрлийн мөлхөгчид, эртний хөхтөн амьтад, далайн амьтад өргөн тархаж байжээ. Энэ үеийн амьдралын олон янз байдлыг илтгэх эртний яст мэлхий, эртний загас, далайн сээр нуруугүйтэн амьтдын чулуужсан үлдвэр, хэв дардас зэрэг палеонтологийн олдворууд музейн үзэсгэлэнд дэглэгдэн олон нийтийн хүртээл болж байна. The Mesozoic Era, or the age of middle life, spans approximately from 252 to 66 million years ago. During this period, dinosaurs dominated the Earth, alongside a wide range of reptiles, early mammals, and diverse marine life. Paleontological finds that showcase the rich biodiversity of this era—including fossils and imprints of ancient turtles, prehistoric fish, and marine invertebrates—are now on display in the museum's exhibition for the public to discover.

Шинэ Төрмөлийн Танхим - The Cenozoic Era

Шинэ Төрмөлийн Танхим - The Cenozoic Era

Кайнозой эрин нь Палеоген (65-23 сая жил), Неоген (23-2.5 сая жил), Дөрөвдөгч (1.8 сая жилээс өнөөг хүртэл) гэсэн гурван галавт хуваагддаг. Палеогений үед үлэг гүрвэл бүрэн мөхөж, цэцэгт ургамал, хөхтөн амьтан эрчимтэй хувьсан хөгжсөн. Неогены үед одоогийн шувуу, хөхтөн амьтны овог, төрлүүд, зөөлөн биетнүүд, анхны мич үүсэж хөгжсөн ба том хөхтөн амьтад ид цэцэглэн хөгжиж, мөхсөн. Дөрөвдөгчийн галавын үед хүн үүсэж, хөгжсөн. Энэ танхимд Монгол орноос олдсон эртний хөхтөн амьтдын гол төлөөлөгч арслан заан, савагт хирс, махчин амьтдын олдворуудын үзүүллэг, хүний үүсэл хөгжлийн түүхийг харуулсан үзүүллэг дэглэгдсэн. In the Paleogene (65-23 million years), the dinosaurs completely disappeared, flowering plants and mammals evolved intensively, in the Neogene (23-2.5 million years), the genera and species of the current birds and mammals, soft-bodied animals, and the first apes emerged, large mammals developed, and evolution of modern humans during the Quaternary period (1.8 million years to the present) are exhibited.

Хүний үүсэл хөгжил

Хүний үүсэл хөгжил

Floor 2

Газарзүйн Танхим  - Geography

Газарзүйн Танхим - Geography

Монгол орны байгалийн бүс бүслүүр, ургамал газарзүйн мужлал, амьтны газарзүйн тойрог, хөрсний хэв шинж, гадаргын усзүйн сүлжээ зэргийг таниулах зорилготой танхим юм. Монгол орны хойд захын цэг Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой хүртэлх 1259 км урттай 120 км өргөн талбай дахь уулын тайгын бүслүүр, ойт хээр, хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүсийг 3 хэмжээст үзүүллэгийг энэ танхимд дэглэсэн. The physical geography of Mongolia, and the features of the geographical belt extending from the northernmost point to the southernmost point of the country are exhibited in a three-dimensional presentation.

Геологийн Танхим - Geology

Геологийн Танхим - Geology

Монгол орны нутгаас олдсон 70 гаруй эрдэс, чулуулагийг дэглэж, тэдгээрийн үүсэл гарал, ангилал, физик шинж чанарын тухай ойлголт өгөх танхим юм. You can get an understanding of Mongolia's geology and distribution of minerals, samples of minerals and rocks, their origin, classification, and physical properties.

Ургамлын Танхим - Plants

Ургамлын Танхим - Plants

Монгол орны байгалийн бүслүүрийн ургамалжилтын онцлог, зонхилон тархдаг зүйлүүдийн хатаамал, монгол орны унаган болон үлдвэр ургамлын төлөөлөгчид, ардын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмт чанар бүхий 10 зүйл ургамлын хатаамлыг дэлгэн үзүүлж байна. Features of the vegetation of Mongolia's geographical belt, representatives of Mongolia's native and exotic plants, and samples of medicinal plants are exhibited.

Сээр Нуруугүйтний Танхим - Invertebrates

Сээр Нуруугүйтний Танхим - Invertebrates

Энэ танхимд Сээрнуруугүйтэн амьтны төлөөлөн Үе хөлтний хүрээнд хамаарах Шавжийн ангийн Хайрсан далавчтаны багийн эрвээхэйн үзүүллэг байна. Монгол оронд тархсан 11 овгийн 198 зүйл, дулаан бүсэд орших гадаад орнуудад тархсан 6 овгийн 344 зүйл эрвээхэй цуглуулга дэглэгдсэн. A collection of butterflies from Mongolia and foreign countries in warm regions of the Lepidoptera belonging to the order Arthropoda, which is a representative of invertebrates are exhibited.

Загас, Хоёр Нутагтан, Мөлхөгчийн Танхим - Fish, Amphibians And Reptiles

Загас, Хоёр Нутагтан, Мөлхөгчийн Танхим - Fish, Amphibians And Reptiles

Монгол оронд тархсан загас, хоёрнутагтан, мөлхөгчдийн ангилалзүй, тархалтын тухай ойлголт өгөх, загаснаас тул, зэвэг зэрэг зүйл, хоёрнутагтанаас монгол бах, мөлхөгчөөс замба гүрвэл, цоохор хонин гүрвэл, нохой гүрвэл, монгол гүрвэл, гавшгай гүрвэл, говийн гүрвэл, бамбай хоншоор могой зэрэг зүйлүүдийг дэглэн үзүүлсэн танхим. It gives an understanding of the taxonomy and distribution of fish, amphibians, and reptiles distributed in Mongolia and their representative species are presented.

Шувууны Танхим - Birds

Шувууны Танхим - Birds

Энэ танхимд Монгол орны шувуудын зүйлийн олон янз байдлыг төлөөлүүлэн галуу, тогоруу, тоодог, харцага, шонхор, ууль, тахиа, тагтаа, бор шувуу, хиазтан зэрэг багийн 110 зүйл шувууг ангилал зүйн дарааллаар байрлуулсан. Мөн Үндэсний бахархалт “Идлэг шонхор” –ын экологи, биологийн онцлог, тархацын тухай мэдээллийг эндээс авах боломжтой. From the list of birds arranged in taxonomic order, you will understand the diversity, distribution, habitat differences and characteristics of birds in Mongolia. You can also find information about the ecology, biology and distribution of the National Pride Bird here.

Хөхтөн Амьтдын Танхим - Mammals

Хөхтөн Амьтдын Танхим - Mammals

Монгол оронд тархсан хөхтөн амьтны зүйлүүдийн тулгуур эрхтэн болох хэлхээ яс, толгойн яс, буга ба тугалмайтаны овгийн амьтдын эврийн олон янз хэлбэр, амьтдын орогнон амьдардаг нүх, үүрний зохион байгуулалт, зараа, туулай, мэрэгч, мах идэштэн, туруутан, туурайтан амьтдын зүйлүүдийн үзүүллэгийг энэ танхимд дэглэн үзүүлж байна. In this hall, the skeletons, which are the supporting organs of the mammal species distributed in Mongolia, as well as skull bones, various shapes of horns, habitats of animals, organization of nests, hedgehogs, rabbits, rodents, carnivores, and ungulates are displayed.