Монголын уламжлалт соёл
Floor 3
Бусад танхим
12 танхим
Нэн эртний Монгол орон
Эртний түүхийн танхимаас монгол нутаг дахь эртний хүмүүсийн аж амьдралын хөгжил, соёлын онцлогийг илтгэсэн олон сонирхолтой эд өлгийн зүйлтэй танилцах боломжтой. Танхимд буй үзмэрүүдийн ихэнхийг эртний судлалын хайгуул, малтлага судалгааны үр дүнд илрүүлэн олсон бөгөөд он цагийн хувьд Хуучин чулуун зэвсгийн үеэс Төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх он цагийн хүрээнд хамаарагдана. Нэн эртний түүхэн үеийн тухай Эртний судлалын ухаанд хүн үүссэнээс эхлэн анхны төрт улс хүртэлх түүхэн үеийг Нэн эртний түүхийн үе гэж нэрлэдэг бөгөөд энэ түүхэн үеийг дотор нь эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж, зэвсгийн хувьсал хөгжилд нь тулгуурлан Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Төмөр зэвсгийн түрүү үе хэмээн хуваан үздэг. Нэн эртний түүхийн танхимыг дээрх түүхэн ангилалын дагуу зохион байгуулж дэглэсэн юм. Танхимын он цагийн дараалал Хуучин чулуун зэвсгийн үе НТӨ 800 000 - 15 000 Дунд чулуун зэвсгийн үе НТӨ 15 000 - 8 000 Шинэ чулуун зэвсгийн үе НТӨ 8 000 - 3 000 Хүрэл зэвсгийн үе- НТӨ 3 000 -700 700 Төмөр зэвсгийн түрүү үе НТӨ 700 – 209

Монгол нутаг дэхь эртний төрт улсууд
Тус танхим нь Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ. МЭӨ III зуунд Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан цагаас хойш нүүдэлчин угсаатнууд өөрсдийн төр улсаа ээлжлэн байгуулж, оршин тогтносоор иржээ. Угсаатан үндэстнүүд хүчирхэгжин мандах цагт бусдыгаа эрхшээлдээ оруулан, хүчин доройтох цагтаа бусдын эрхэнд орж үргэлжийн өрсөлдөөн тэмцлийн замыг туулж ирсэн байна. Хүннүгийн эзэнт гүрнийг залгамжлан Сяньби, Жужaн нар өөрсдийн төрт улсаа байгуулжээ. МЭ YI зууны дунд үеэс IX зууны сүүл хүртэл Түрэг, Уйгур, Киргиз зэрэг түрэг угсаатнууд ноёрхлоо тогтоож байлаа. МЭ Х зууны эхэнд монгол, тунгус угсааны Хятан (Кидан) нар төр улсаа байгуулсан юм. Монголын Үндэсний Музейд тэдгээр нүүдэлчин ард түмний түүх, соёл, аж ахуй, зан заншлыг илтгэн харуулах олон зуун сонирхолтой эд өлгийн зүйлс хадгалагддаг. Монголын эртний улсуудын түүхийг харуулсан танхим дараах хэсгүүдэд хуваагдана. Хүннүгийн эзэнт гүрний үе МЭӨ III - МЭ I зуун Түрэгийн хаант улсын үе МЭ VI - VIII зуун Уйгурын хаант улсын үе МЭ VIII - IX зуун Хятан улсын үе X - XII зууны эхэн

Уламжлалт хувцас, гоёл чимэглэл
Монгол угсаатан нь XIII зуунд бүрэлдэн тогтсон бөгөөд эдүгээ 2 үндэстний бүрэлдэхүүнтэй, 20 гаруй угсаатны бүлгээс бүрддэг. Энэ танхимд XIX зууны эцэс XX зууны эхэн үеийн монголчуудын хувцас, гоёл чимэглэлийг дэглэн үзүүлсэн юм. Эдгээр нь төрийн ёслолын хувцас, угсаатны бүлгүүдийн эрэгтэй, эмэгтэй хувцас, улирлын хувцас болон гоёл чимэглэл байна. Танхимын эхэнд монголчуудын хувцасны түүхтэй холбогдох археологийн олдвор, ном судрын чимэглэл болон дэлгэмэл зураг, өнгөрөгч хоёр зууны зааг үеийн түүхэн гэрэл зургаас хуулбарласан зурагт самбар байрлуулжээ.

Монголын эзэнт гүрэн
Монголын эзэнт гүрэн танхим нь монгол угсаатан бүрэлдэн тогтнож улмаар дэлхийн түүхийн 200 жилийг эзэгнэсэн Их эзэнт гүрний түүхэнд холбогдох түүх, археологи угсаатны зүйн холбогдолтой үзмэрүүдээс бүрдэнэ. Монголчууд XIII-XIV зуунд Евроазийн олон орныг байлдан дагуулж, хүн төрөлхтөний түүхэн урьд, хожид давтагдаагүй их эзэнт гүрнийг байгуулсан билээ. Энэ нь дэлхийн хаант улсуудаас эзэлсэн газар нутгаараа хоёрдугаарт бичигддэг аж. Тухайн үеийн Монголын эзэнт гүрэн нь бүрэлдэхүүндээ 50 гаруй улс, угсаатныг нэгтгэсэн таван үндсэн бүрэлдэхүүн бүхий байв. Эдгээр нь Алтан ордны улс, Цагаадайн хаант улс, Ил Хаант улс, Юан улс хэмээн түүхнээ алдаршжээ. Монголын эзэнт гүрэн танхим нь Чингис хааны өмнөх үеийн монгол Ханлиг улсууд, Их Монгол улс ба Эзэнт гүрэн Чингис хааны залгамжлагчдийн түүхийг өгүүлнэ.
Танхим 5
Floor 2
Монголын уламжлалт үндэсний хувцас
Floor 2
Монголын уламжлалт аж ахуй
Floor 3
Богд хаант Монгол улс
Floor 3
XIII зууны үе
Floor 3
Ардчилал
Floor 3
БНМАУ социализмын үе
Floor 3